Энх тайвны замнал
2024-10-05 08:34:54
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн үед Ойрх Дорнодын нөхцөл байдал үргэлжлэн хурцадсаар олон улсын нийгэмлэгийн сэтгэлийг түгшээж байна. Орон нутгийн цагаар 2-ны өдөр БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч “Дөрвөн зүйлт санал”-аа дэвшүүлсэн нь Ойрх Дорнодод гал зогсоон дайныг эцэслүүлэх талаарх сүүлийн үеийн хүчин чармайлт юм. БНХАУ олон улсын мөргөлдөөнийг шийдвэрлэх халуун цэгийн асуудлаар эвлэрэхийг ятган хэлэлцээ хийхийг дэмждэг бөгөөд хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэхийг ахиулах байр суурь баримталсаар ирсэн юм.

БНХАУ байгуулагдсанаас хойших 75 жилийн турш бие даасан энх тайвны гадаад бодлого хэрэгжүүлж, энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг баримтлан, дэлхийн энх тайвны бүтээн байгуулагч, даян дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэг журмыг хамгаалагч байсаар ирсэн бөгөөд энх тайвнаар хөгжих орчин үеийн шинэчлэлийн замаар замнасан юм.

Геополитикийн мөргөлдөөн тасралтгүй үргэлжилж, дэлхийн хөгжлийн эрсдэл нэмэгдэн, олон улсын дэг журам сорилтод тулгарч буй одоогийн нөхцөл байдалд “ямар дэлхий ертөнцийг байгуулах, энэ дэлхий ертөнцийг хэрхэн байгуулах” асуудлаар Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц хэмээх хариултаа дэвшүүлсэн юм. Энэ үзэл баримтлал нь энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үргэлжлэл бөгөөд агуулгыг нь баяжуулсан явдал, улс орнууд харилцан хүндэтгэж, хамт хөгжихөд удирдамж боллоо хэмээн Бразилын ерөнхийлөгч асан Дилма Роуссефф хэлсэн байна.

Хятад улс дэлхий нийттэй хувь заяагаа нэгтгэж чадсаны эхний гол шалтгаан бол Хятад улс дэлхийн энх тайвны бүтээн байгуулагч байсаар ирсэнд бий хэмээн Дилма Роуссефф үнэлэв.

2022 онд Хятад улсын дарга Ши Жиньпин даян дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дэвшүүлсэн нь аюулгүй байдлын дутагдлыг нөхөж, урт удаан хугацааны энх тайвныг эрэлхийлэхэд үндсэн үндэслэл хангасан юм. Хятад улс хөгжин дэвших тусам энх тайвны хүч улам нэмэгдэхийг бодит байдал гэрчилсэн байна. Хятад улсын энхийн хөгжил нь хүн төрөлхтний түүхэн дэх эрхэм нандин үйлс бөгөөд бүх хүн төрөлхтний энх тайван хөгжил дэвшилд тустай юм гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Андтонио Гутерриш үнэллээ.

Энх тайван бол хөгжлийн урьдач нөхцөл, хөгжил бол энх тайвны суурь юм. Аюулгүйн зөвлөлийн хөтөлбөрөөс харахад дийлэнх халуун цэгийн асуудал нь хөгжиж буй бүсэд үүсэж байна. Хамтын хөгжлийг дэмжих замаар л мөргөлдөөний эх үүсвэрийг арилгах боломжтой. Энэ талаар Хятад улс хүчин чармайлт оруулсаар бөгөөд дэлхийн хөгжилд хүчин зүтгэлээ дэвшүүлсээр ирлээ.

АНУ-ын эрдэмтэн Роберт Кохн хэлэхдээ, “Мянган жилийн дараа түүхчид бүс ба замыг хамтран бүтээн байгуулах санаачилгыг эргэн харахад, түүнийг манай энэ эриний маш чухал ач холбогдолтой төсөлд оруулан тэмдэглэх нь зайлшгүй ” гэжээ.

1945 онд Хятад улс “НҮБ-ын дүрэм”-д хамгаас түрүүнд гарын үсэг зурав. БНХАУ байгуулагдсанаас хойш мөн олон улсын дэг журмыг хамгаалагч хэвээр байгаа юм.

2023 онд Хятад улс даян дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг дэвшүүлж, харилцан адилгүй соёл иргэншил хэрхэн харилцах, хүн төрөлхтний соёл иргэншил хаашаа хөгжих зэрэг томоохон асуудлуудад хариулт өгч, даян дэлхийн соёл иргэншлийн засаглалыг сайжруулах үйл ажиллагаанд удирдамж болсон байна.

Хүн төрөлхтөн бол бие биедээ түшиж оршдог хувь заяаны нэгдмэл цогц болохыг 75 жилийн замналыг туулсан Хятадын ард түмэн гүнзгий ойлгож байна. Дэлхий сайн байж Хятад улс сайн байж чадна, Хятад улс сайн байвал дэлхий нийт улам сайн болно гэдэгт Хятад улс бат итгэдэг.