Иран Аюулгүйн зөвлөлд захидал бичжээ
2024-10-22 11:16:02
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 21-ний өдөр НҮБ-д суугаа Ираны байнгын төлөөлөгч Иравани НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд илгээсэн захидалдаа, АНУ Ираны эсрэг Израилийн түрэмгийллийг өдөөн турхирч, хөхүүлэн урамшуулж, тусалж дэмжснийхээ төлөө бүх хариуцлагыг хүлээх болно гэжээ.

Уг захидалд тэмдэглэхдээ, АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден 2024 оны 10-р сарын 18-нд Берлинд маш түгшүүртэй, өдөөн хатгасан үг хэлсэн юм. Байден хэлсэн үгэндээ, Израилийн дэглэм Иран руу хэзээ, хэрхэн халдлага үйлдэж болзошгүйг би ойлгож байгаа гэсэн, эдгээр өдөөн хатгасан үгс нь сэтгэл түгшээж байна, Учир нь түүний дээрх үгс Израилийн дэглэмийн Ираны эсрэг хууль бус цэргийн түрэмгийллийг АНУ хүлээн зөвшөөрч, илээр дэмжиж буйг илэрхийлж байна, мөн эдгээр мэдэгдэл нь тус бүс нутагт хурцадмал байдлыг намжаахыг дэмжинэ гэсэн АНУ-ын давтан мэдэгдэлтэй зөрчилдөж байна гэжээ.

Энэхүү аюултай, өдөөн хатгасан, олон улсын хууль тогтоомжийг илт зөрчсөн дээрх үйлдэлд чиглүүлэн Ираны Гадаад хэргийн сайд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тодорхой мэдэгдэхдээ, Израиль Иран руу хэрхэн довтлохыг мэддэг эсвэл ийм тэнэг үйлдэлд дэмжлэг үзүүлж буй улс орон, логикийн хувьд болзошгүй хохирлыг хариуцах ёстой гэжээ.