Ши Жиньпин Их Британийн Ерөнхий сайдтай уулзав
2024-11-18 19:55:03
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 11-р сарын 18-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Рио-де-Жанейро хотноо болох Их 20-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Их Британийн Ерөнхий сайд Кир Родни Стармертай уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Их Британи хоёр орон стратегийн түншлэлийн байр суурийг баримталж, харилцан хүндэтгэж, нээлттэй хамтран ажиллаж, харилцан туршлага солилцон суралцаж, харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнд хүрч, хоёр орны харилцааг цаашид эрүүл тогтвортой хөгжүүлэх ёстой гэжээ.

Ши Жиньпин, хоёр орон худалдаа хөрөнгө оруулалт, цэвэр эрчим хүч, санхүүгийн үйлчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ, иргэдийн амьжиргаа зэрэг салбарт хамтран ажиллах өргөн орон зайтай бөгөөд хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгөхийн тулд үргэлжлэн өргөжүүлэх ёстой. Хоёр тал халуун цэгийн асуудлыг улс төрөөр зохицуулахыг ахиулж, хиймэл оюун ухааны дэлхийн засаглалыг бэхжүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлт, улс орнуудын хамтын хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой гэж онцлов.
Кир Родни Стармер хэлэхдээ, Их Британи харилцан хүндэтгэж, эрх тэгш, илэн далангүй байх үзэл баримтлалаар Хятад улстай яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэн, эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан технологи, санхүү, эрүүл мэнд, боловсрол, уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээ зэрэг өргөн хүрээний салбарт солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлэхийг хүсэж байна гэжээ. Их Британи, Хятад хоёр тал олон талт үзлийг баримталдаг. Хятад улстай олон талт харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, бүс нутгийн халуун цэгийн асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэхийг дэмжин ажиллахад бэлэн байна гэжээ.