НҮБ-ын төв зохицуулах үүргийг үр дүнтэй хамгаалан бэхжүүлэх ёстой
2024-10-04 11:53:01
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан 3-ны өдөр хэлэхдээ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон Ерөнхий Ассамблейн тогтоол тэрчлэн терроризмын эсрэг “Даян дэлхийн терроризмын эсрэг НҮБ-ын стратеги”-йг иж бүрэн хэрэгжүүлж, Аюулгүйн зөвлөлийн жагсаалтад орсон террорист байгууллага, хувь хүнд хамтран цохилт өгч, НҮБ-ын төв зохицуулах үүргийг хамгаалах шаардлагатайг онцолсон байна.

Мөн өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн зургадугаар зөвлөлийн “Олон улсын терроризмыг устгах арга хэмжээ” сэдэвт хуралдаан дээр Гэн Шуан Хятад улсын санал санаачилгыг дэвшүүлсэн байна. Тухайлбал: Олон талт хамтын ажиллагааг баримтлах, олон улсын хуулийн засаглалыг баримтлах, ерөнхийлсөн бодлогуудыг хэрэгжүүлэх, зохицуулалт солилцоог нэмэгдүүлж үр дүнтэй ажиллах эдгээр болно.

Гэн Шуан хэлэхдээ, Хятад улс терроризмын хохирогч бөгөөд "Зүүн Туркестаны Исламын хөдөлгөөн" нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн жагсаалтад орсон олон улсын террорист байгууллага юм. Энэ байгууллага Хятадын нутаг дэвсгэр дээр олон харгис хэрцгий, хүнлэг бус террорист халдлага үйлдэж байсан. Түүнчлэн "Мажидын бригад" сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд Хятад, Пакистан зэрэг улс орны аюулгүй байдалд ноцтой заналхийлж байна. Иймд эдгээр байгууллагад цохилт өгөх нь олон улсын нийгмийн хамтын ашиг сонирхолд нийцнэ гэжээ.