БНХАУ болон АНУ-ын төрийн тэргүүний уулзалтын талаар танилцуулав
2024-11-17 11:14:50
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 11-р сарын 16-ны үдээс хойш дарга БНХАУ-ын дарга Ши Жиньпин Перугийн Лимад болсон АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтад оролцох үеэрээ АНУ-ын ерөнхийлөгч Жое Байдений хүсэлтийн дагуу түүнтэй уулзалт хийв. БНХАУ-ын хэвлэл мэдээллийнхэн уулзалтын талаар мэдээлсэн юм. ГХЯ цааш нь холбогдох нөхцөл байдлын талаар танилцуулъя:

Энэ удаагийн уулзалтаар хоёр тал өнгөрсөн дөрвөн жилийн хугацаан дахь БНХАУ, АНУ-ын харилцааны замналыг дүгнэн, туршлагаасаа сургамж авч, АНУ-ын засгийн газрын шилжилтийн үеийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг ахиулан, санал зөрөлдөөнийг зүй зохистой хянаж, харилцан анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар илэн далангүй, гүнзгий, бүтээлч яриа өрнүүлэн, хоёр орны харилцааны хөгжлийн чиг хандлагыг заажээ.