10-р сарын 14-ний үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодотой утсаар ярив.
Ши Жиньпин хэлэхдээ, таныг ерөнхийлөгчөөр ажиллах 10 жилийн хугацаандаа Хятадад найман удаа айлчилж, би тантай 12 удаа уулзаж, хоёр орны хувь заяаы нэгдмэл цогцыг хамтдаа байгуулж, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны шиэ байдлыг бий болгосон юм. Таны Хятад Индонезийн найрамдлын үйл хэрэгт оруулсан чухал хувь нэмрийг Хятад улс өндрөөр үнэлж байна. Индонезийн шинэ засгийн газар Хятадад хандсан найрсаг бодлогыг өвлөн авч, Хятад, Индонезийн хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг цаашид улам өндөр түвшинд хүргэх болно гэж үзэж байна гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс Индонезитэй хамтран "Бүс ба зам"-ыг чанартай бүтээн байгуулж, Жакарта-Бандунгийн хурдны төмөр замын тогтвортой үйл ажиллагааг баталгаажуулж, хамтын ажиллагааны онцлох үйл явдлуудыг нэмэгдүүлж, хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ. Ирэх жил Бандунгийн бага хурлын 70 жилийн ой тохиох гэж байна. Хятад улс Индонезийн талтай энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчим, Бандунгийн үзэл санааг ахиулж, өмнөд өмнөдийн улс орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг ахиулж, хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж, бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг ахиулахад бэлэн байна гэжээ.