Хятад улс Словак зэрэг 9 улсад визгүй зорчих бодлого хэрэгжүүлж байна
2024-11-02 13:03:45
Share
Share this with Close
youtube WeChat

Сэтгүүлч Хятадын ГХЯ-ны Консулын газраас мэдээлснээр, Хятад улс болон гадаад улс хоорондын хүмүүсийн солилцоог цаашид ахиулахын тулд Хятад улс визгүй улс орнуудын хамрах хүрээг өргөтгөж, энгийн паспортыг визгүй болгох туршилтын бодлогыг хэрэгжүүлэхээр шийдсэн байна. 

Үүнд Словак, Норвеги, Финлянд, Дани, Исланд, Андорра, Монако, Лихтенштейн, Өмнөд Солонгос хамрагдаж байна. 

2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд БНХАУ-д бизнес, аялал жуулчлал, төрөл төрөгсөд, найз нөхөддөө зочлох, дамжин өнгөрөх 15 хоногоос илүүгүй хугацаанд энгийн паспорт эзэмшигчид БНХАУ-д визгүй нэвтрэх боломжтой. Визээс чөлөөлөгдөх болзлыг хангаагүй хүмүүс Хятадад нэвтрэхээсээ өмнө Хятадад виз мэдүүлэх шаардлагатай хэвээр байна.