Индонез БРИКС-т элсэх өргөдлөө өгчээ
2024-10-31 20:20:44
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар 10-р сарын 31-нд Индонезийн Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Рой Сумират хэлэхдээ, Индонез улс БРИКС-т элсэх өргөдлөө өгсөн бөгөөд БРИКС-ийн гишүүн орон болохыг хүсэн хүлээж байна. Одоогоор БРИКС-ийн гишүүн орнуудын эцсийн шийдвэрийг хүлээж байна гэжээ. 

Рой Сумират хэлэхдээ, Индонез БРИКС-ын гишүүн орон болж, бусад гишүүн орнуудтай эдийн засаг, худалдааны түнш болон, дэлхийн хямралын эсрэг үйл ажиллагаа авч, эерэг хүчин нэмэрлэхийг хүсэж байна гэв.