10-р сарын 26-нд Израилийн Батлан хамгаалахын хүчин Ираныг агаараас довтолсны дараа Ойрх Дорнодын нөхцөл байдал хурцдаж буйд гүнээ санаа зовниж буйгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш илэрхийлээд, нөхцөл байдлыг улам хурцатгаж буй аливаа үйлдлийг буруушааж, даруй зогсоох шаардлагатайг онцолсон байна.
Талууд Газын зурвас болон Ливаныг оролцуулсан бүхий л цэргийн ажиллагааг бүрэн зогсоож, бүрэн хэмжээний бүс нутгийн дайнаас зайлсхийхийн тулд бүхий л хүчин чармайлтаа дайчлан, дипломат яриа хэлэлцээрийн замд эргэн орохыг Антонио Гутерреш уриалжээ.