11-р сарын 8-нд болсон Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагч Орос, АНУ-ын харилцааны талаар асуулт асуув.
Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ, Орос, Америкийн харилцаа бол тусгаар тогтносон хоёр орны өөрийнх нь асуудал юм. Украины хямралын талаарх Хятадын байр суурь хэвээрээ л байгаа, улс төрийн шийдэлд хүрэх бүхий л хүчин чармайлтыг бид дэмжиж байна гэжээ.