"Шэньжөү-19" хөлгийн сансрын нисгэгчид ирэх онд эх дэлхийдээ буцаж ирнэ
2024-10-29 15:11:17
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөө өглөө (10-р сарын 29) Жючюаний хиймэл дагуул хөөргөх төвд "Шэньжөү-19" нисгэгчтэй сансрын нислэгийн талаарх хэвлэлийн бага хурал боллоо.

Төлөвлөгөөний дагуу, "Шэньжөү 19" нисгэгчтэй сансрын хөлөг тойрог замд орсны дараа бие даасан түргэн золголт, залгах горимд шилжиж, 6.5 орчим цагийн дотор Тяньхэ үндсэн модулийн урд талын амсарт залгагдаж, гурван сансрын хөлөг, гурван бүхээгийн хослолыг бүрдүүлнэ. "Шэньжөү-19" сансрын нисгэгчдийн багийнхан тойрог замд байх хугацаандаа "Тяньжөү-8" сансрын ачааны хөлөг болон "Шэньжөү-20" нисгэгчтэй сансрын хөлгийг угтан авах бөгөөд ирэх оны 4-р сарын сүүл эсвэл 5-р сарын эхээр Дүнфэн газардах талбайд буцаж ирэхээр төлөвлөж байна гэж хэвлэлийн төлөөлөгч танилцуулав.

Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, "Шэньжөү-18" сансрын нисгэгчдийн багийнхан "Шэньжөү-19" сансрын нисгэгчийн багийнхантай тойрог зам дахь ээлж халаагаа гүйцэтгэсний дараа буюу 11-р сарын 4-нд Дунфэн газардах талбайд буцаж ирэхээр төлөвлөж байна гэв.