Саяхан Нью-Йорк хотноо НҮБ-ын "Ирээдүйн тухай дээд хэмжээний уулзалт" нээлтээ хийлээ. Дээд хэмжээний уулзалтаар "Ирээдүйн гэрээ"-ийг баталж, дэлхийн хэмжээнд тулгарч буй сорилтыг зохицуулах олон улсын энх тайван, аюулгүй байдал зэргийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш дээд хэмжээний уулзалт дээр "дэлхий ертөнц донсолгоо ихтэй өөрчлөлтийн үеийг туулж байна, олон улсын хамтын ажиллагааг шинэчлэх талаар шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай байна. Дэлхий даяар энх тайван, сайн сайхан ирээдүйг хүсэж, НҮБ-ын үүрэг роль чухал гэдэгт онцолж байна" гэжээ.
Үүнд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь 9 дүгээр сарын 24-нд хэлэхдээ, Ши Жиньпин даргын тусгай төлөөлөгч, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И өчигдөр Нью-Йоркт хүрч НҮБ-ын "Ирээдүйн тухай дээд хэмжээний уулзалт"-ад оролцон, "Хувь заяагаа холбож, сайн сайхан ирээдүйг хамтаар цогцлооё" сэдвээр үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ, Ирээдүй цаг хүн төрөлхтний хөгжлийн хүсэл тэмүүллийг тээж байдаг. Зуун жилд байгаагүй том өөрчлөлтийн өмнө ирээдүйн тухай дээд хэмжээний уулзалт хийж, "Ирээдүйн гэрээ"-г батлах нь дэлхийн энх тайван, хөгжлийн төлөө хүмүүсийн сэтгэлийг нэгтгэж, хүн төрөлхтний ирээдүйн хувь тавилангийн талаар төлөвлөгөө гаргах тул маш чухал ач холбогдолтой. Хятад улсын дарга хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулах санаачилга гаргасан нь хүн төрөлхтний нийтлэг сорилтуудыг зохицуулахад шинэ төсөл, арга барилыг санал болгосон болно гэжээ.