10-р сарын 16-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Мао Нин хэлэхдээ, Хятад улс бол дэлхийн хамгийн том үр тариа үйлдвэрлэгч орон юм, дэлхийн тариалангийн газрын 9% хүрэхгүй талбайд дэлхийн үр тарианы 1/4-ийг үйлдвэрлэж, 1.4 тэрбум гаруй хүнийг тэжээх асуудлыг шийдэж байна. Үүний зэрэгцээ Хятад улс бас дэлхийн хүнсний аюулгүй байдлын асуудалд маш их анхаарал хандуулж байна, сүүлийн жилүүдэд байгалийн гамшиг болон хүмүүнлэгийн хямралд нэрвэгдсэн улс орнуудад хүнсний яаралтай тусламж үзүүлсээр байна. Мөн бид хөдөө аж ахуйн туршлага болон технологийг идэвхтэй хуваалцаж, хөгжиж буй орнууд хүнсний үйлдвэрлэлийн чадавхиа сайжруулахад нь тусалж байна. Хятад улс нь бас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын өмнөд өмнөд хамтын ажиллагааны хүрээнд хамгийн их санхүүгийн тусламж үзүүлж, хамгийн олон мэргэжилтэн илгээж, хамгийн олон төсөл хэрэгжүүлсэн хөгжиж буй орон болжээ. Хүнсний аюулгүй байдал бол Дэлхийн хөгжлийн санаачилгын хамтын ажиллагааны үндсэн найман чиглэлийн нэг юм. Бүх талуудтай хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, өлсгөлөнгүй дэлхийг хамтдаа байгуулахад Хятад улс бэлэн байна гэжээ.