Хятадын Үндэсний мэдээллийн төвийн сүүлийн үеийн мэдээллээс харахад, 10-р сард офлайн хэрэглээний хөгжиж буй байдлын индекс өмнөх сарынхаас 8.2 хувиар өсч, өмнөх сараас 2.9 нэгжээр өссөн бөгөөд өсөлтийн хурд хоёр сар дараалан тогтвортой өсөлтөө хадгалсаар иржээ. Өдөр тутмын үйлчилгээний хэрэглээний байдлын индекс өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өсөлтийн хурд нь 9-р сараас 1.7 нэгжээр өссөн байна. Үүнд орон сууцны үйлдвэрлэл, амралт зугаа цэнгүүний салбар, гуанз рестораны салбар өмнөх оны мөн үеэс 17.9,14.5,12.2 хувиар тус тус өссөн байна.
"Шинэ хуучны халаа солио" хийх бодлогын дэмжлэгээр, 10-р сард гэр ахуйн цахилгаан хэрэгслийн онлайн жижиглэнгийн худалдаа өнгөрсөн оны мөн үеийнхээс 40.2 хувиар өсөж, өсөлтийн хурд хоёр сар дараалан 40 хувиас давжээ.
Хятадын Худалдаа бизнесийн холбооны сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, 11-р сард Хятадын жижиглэн худалдааны салбарын хөгжил дэвшлийн индекс 51.0 хувь болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 0.2 пунктээр өссөн үзүүлэлт юм.