Орон нутгийн цагаар 11-р сарын 7-нд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд үг хэлжээ.
Тэрээр ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамптай холбоо барьж, ялалт байгуулсанд нь баяр хүргэн, шилжилтийг тайван, эмх цэгцтэй явуулахад засгийн газар бүхэлдээ Трампын багтай хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв. Мөн Камала Харрис болон өөрөө сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдээд, Америкийн ард түмэн сонголтоо хийсэн хэнийг ч дайсан гэж үзэхгүй байхыг уриалсан юм. Байден "АНУ-ын сонгуулийн систем шударга бөгөөд найдвартай" гэж онцолжээ.
Үүний зэрэгцээ, шинээр сонгогдсон ерөнхийлөгч Д.Трамп хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхдөө, 2025 оны нэгдүгээр сард албан тушаалаа авмагцаа хийх нэн тэргүүний ажлуудын нэг нь хууль бус цагаачлалын асуудлыг шийдвэрлэх явдал гэж мэдэгдэв. Тэрээр АНУ цагаачдыг хүлээн авахад бэлэн боловч "алуурчид", "хар тамхины наймаачид"-ыг өөрийн эх оронд нь буцаах шаардлагатай гэжээ.