Эдийн засгийн нийт үзүүлэлтээрээ дэлхийд хоёрдугаарт оров
2024-10-16 16:30:28
Share
Share this with Close
youtube WeChat

2024 онд БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байна. Энэ 75 жилийн хугацаанд БНХАУ нөхцөл байдалдаа нийцсэн амьжиргааны хүчин бүхий социализмын зах зээлийн эдийн засгийн системийг бүрдүүлэн, нийгмийн үйлдвэрлэлийн хүчээ чөлөөлөн хөгжүүлж, эдийн засгийн нийт хэмжээ, хүн нэг бүрийн дундаж түвшнийг ихээр нэмэгдүүлэн, Үндэсний ерөнхий хүч чадал, олон улсын нөлөө мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.

1952 онд БНХАУ-ын ДНБ 67.9 тэрбум юань байснаа 2023 онд 126 их наяд юаньд хүрч, дэлхийн хоёрдугаар том эдийн засгийн цогц болсон юм. 

Хүн нэг бүрийн дундаж ДНБ нь 1952 онд 119 юань байсан бол 2023 онд 89 мянга 358 юаньд хүрсэн нь 1952 оныхоос 89 дахин нэмэгдсэн дүн юм. 

2023 оны байдлаар, БНХАУ-ын эдийн засаг дэлхийн 17 хувь орчмыг эзэлж, 1979—2023 оны хооронд дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан жил тутмын хувь нэмэр нь 24.8 хувь байсан ба энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлсэн юм. 

БНХАУ нь өдгөө дэлхийн үйлдвэрлэл, барааны худалдаа, валютын нөөцийн хамгийн том улс, бараа бүтээгдэхүүний хэрэглээний хоёрдугаар том улс бөгөөд олон улсын тогтолцооны чухал оролцогч, бүтээн байгуулагч, хувь нэмрээ оруулагч юм.