Хятад Бразилын харилцааг цаашид хөгжүүлнэ
2024-11-21 17:02:57
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 21-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурал хуралдуулав. 

Ли Жянь хэлэхдээ, Ши Жиньпин дарга Бразилд хийсэн төрийн айлчлалаа дөнгөж сая амжилттай өндөрлүүллээ. Айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн нар Хятад, Бразилын харилцааг илүү шударга дэлхий, тогтвортой гарагийн төлөөх Хятад Бразилийн хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулах харилцаа болгон дээшлүүлж, "Бүс ба зам" санаачилгыг Бразилын хөгжлийн стратегитэй холбохоо зарласан юм. Ши Жиньпин дарга, Лула да Силва ерөнхийлөгч нар Хятад, Бразилын харилцааны 50 жилийн хөгжлийн явцыг хамтдаа дүгнэж, хоёр орны харилцаа түүхэн дэх хамгийн сайн үе шатандаа байгаа бөгөөд дэлхий дахины, стратегийн болон урт хугацааны нөлөөг улам бүр харуулж, хөгжиж буй томоохон орнуудад хамтран ажиллах үлгэр жишээ болсон гэдэгт санал нэгджээ. Хоёр орны харилцааны байр суурь сайжирч, хоёр орны хөгжлийн стратегийн уялдаа холбоо нь Хятад, Бразилын харилцааг ахиулж, дараагийн "алтан 50 жил"-ийг эхлүүлж, "дэлхийн өмнөд"-ийн орнуудад нэгдэж, хүчирхэгжих үлгэр жишээ болох нь гарцаагүй. Ши Жиньпин дарга мөн ирэх онд Хятад Латин Америкийн чуулга уулзалт албан ёсоор хэрэгжсэний 10 жилийн ой тохиож, Хятад улс Бразил болон Латин Америкийн бусад оронтой хамтран Хятад Латин Америкийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бэлэн байна хэмээн тэмдэглэсэн гэжээ.