10-р сарын 1-нд хэвлэгдэх “Чюши” сэтгүүлийн 19 дэх дугаарт ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпиний "Агуу их эх оронч үзлийг бадруулж, хүчирхэг улс, үндэстний сэргээн мандалтыг урагшлуулахын төлөө зогсолтгүй тэмцье" гарчигтай өгүүллийг нийтлэх юм. Энэхүү өгүүлэл нь Ши Жиньпин даргын 2012 оны 11-р сараас 2024 оны 5-р сар хүртэлх хугацаанд гаргасан чухал үг яриа, илтгэл мэдэгдлүүдийн эмхэтгэл юм.
Өгүүлэлд онцолсноор, эх оронч үзэл бол хүн төрөлхтний хамгийн гүн гүнзгий, удаан хугацааны сэтгэлийн хөдөлгөөн юм. Эх оронч үзэл нь Хятадын үндэсний зориг санааны гол цөм бөгөөд үе үеийн Хятадын ард түмнийг эх орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө уйгагүй тэмцэхэд урамшуулан зоригжуулж ирсэн билээ. Хятад ард түмэн 5000 гаруй жилийн туршид тоо томшгүй олон эрсдэл, шалгуурыг даван туулж, өөрийн хүчтэй амьдрах чадвараа хадгалж, цэцэглэн хөгжсөөр ирсэн нь эх оронч үзлийн гүн гүнзгий уламжлалтай салшгүй холбоотой.
Эх оронч үзэл нь Хятадын ард түмнийг үндэсний тусгаар тогтнол, нэр хүндээ хамгаалах, түүхийн урсгалд хүчирхэг урагшлах хүчтэй хөдөлгүүр, хөгжлийн замд тулгарах бүхий л бэрхшээлийг даван гарах сүрлэг далбаа мөн гэжээ.