Ливаны Хезболлахын удирдагч Насруллагийн амь үрэгдсэнтэй холбоотой сэтгүүлчийн асуултад хариуллаа
2024-09-29 22:04:16
Share
Share this with Close
youtube WeChat

Сэтгүүлч: Эх сурвалжийн дагуу, 9-р сарын 27-нд Израил Ливаны Бейрут хотыг агаараас бөмбөгдөж, Хезболлахын удирдагч Насруллаг хөнөөжээ. Энэ талаар Хятад улс ямар байр суурьтай байна?

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч: Хятад улс уг хэрэгт ихээхэн анхаарал хандуулж, бүс нутгийн нөхцөл байдал хурцадсаар буйд гүнээ түгшиж байна. Хятад улс Ливаны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг зөрчсөн аливаа үйлдлийг эсэргүүцэж, гэм зэмгүй энгийн иргэдийг хөнөөж байгааг хатуу буруушаан зэмлэж байна. Мөн мөргөлдөөнийг хурцатгаж, бүс нутгийн нөхцөл байдлыг дордуулах аливаа үйлдлийг эсэргүүцдэг. Талууд, ялангуяа Израилд хандан нөхцөл байдлыг намжаах, мөргөлдөөнийг хяналтаас гарахаас сэргийлэх арга хэмжээг яаралтай авахыг уриалж байна. Ливан, Израилын нөхцөл байдал нь Газын зурвасын мөргөлдөөний тэлэлт тул одоогийн тулгамдсан асуудал бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолыг бодитоор хэрэгжүүлж, Газын зурвасын мөргөлдөөнийг даруй зогсоох, Ойрх Дорнодын энх тайван, тогтвортой байдлыг жинхэнэ ёсоор хамгаалах явдал юм.