Синьхуа агентлагийн мэдээ: Сурвалжлагч 27-ны өдөр Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, хил дамнасан цахим худалдааны өндөр чанартай хөгжлийг цаашид ахиулахын тулд Хятадын Гаалийн ерөнхий газар саяхан хил дамнасан цахим худалдааны экспортод тавих хяналтын арга хэмжээг оновчтой болгох тухай мэдэгдэл гаргаж, 2024 оны 12 дугаар сарын 15-наас эхлэн хил дамнасан цахим худалдааны экспортын хилийн чанад дахь агуулахын бүртгэлийг цуцална гэж мэдэгдэв.
Уг мэдэгдлийн дагуу, 12 дугаар сарын 15-наас эхлэн хил дамнасан цахим худалдааны экспортын хилийн чанад дахь агуулахын бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүд гаальд хандан экспортын хилийн чанад дахь агуулахын бизнесийн загварыг бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд Гаалийн ерөнхий газрын 2020 оны 75 дугаар тоот тогтоолын “Гурав, аж ахуйн нэгжид тавих хяналт удирдлага”-ын хэсэг дэх "Экспортын хилийн чанад дахь агуулахын бизнес эрхэлдэг хил дамнасан цахим худалдааны компаниуд экспортын хилийн чанад дахь агуулахын бизнесийн загварыг гаалийн байгууллагад бүртгүүлнэ” гэсэн шаардлагыг цаашид мөрдөхгүй. Гэтэл мэдүүлгийн явцад аж ахуйн нэгжүүд агуулахын захиалгын цахим өгөгдлийг гаалийн байгууллагад шилжүүлэх шаардлагатай хэвээр байгаа бөгөөд үнэн мөн эсэхэд хариуцлага хүлээнэ гэжээ.
12 дугаар сарын 15-наас эхлэн экспортын баримт бичгийг мэдүүлэх журмыг хялбарчилж, экспортын чингэлэг хувааж ачсан барааг "эхлээд хяналт шалгалт хийж, дараа нь ачуулах" хяналтыг Шанхай, Ханжөү, Нинбо, Шямэнь, Чиндао, Жэнжөү, Ухань, Чанша зэрэг шууд харьяа 12 гааль дээр туршин хэрэгжүүлж, Бээжин, Тяньжин, Далянь, Харбин, Шанхай, Наньжин, Ханжөү, Нинбо, Хэфэй, Фүжөү, Шямэнь, Наньчан, Чиндао, Жэнжөү, Чанша, Гуанжөүгийн гааль зэрэг харьяа 20 гаалийн газарт хил дамнасан цахим худалдааны жижиглэн худалдааны экспортын гаалийн буцаалтын хяналтыг туршин хэрэгжүүлнэ гэж уг мэдэгдэлд дурджээ.