БНАСАУ-ын 14 дэх удаагийн Ардын дээд хурлын 11 дүгээр чуулган Пхеньян хотод зохиогджээ
2024-10-09 10:30:20
Share
Share this with Close
youtube WeChat

БНАСАУ-ын 14 дэх удаагийн Ардын дээд хурлын 11 дүгээр чуулган 10-р сарын 7-8-ны өдрүүдэд Пхеньян хотын Мансудае чуулганы танхимд боллоо. 

БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Чой Рюн Хэ хэлэхдээ, Ардын Дээд Хурлаас 12 жилийн албан журмын боловсролын тогтолцоог хэрэгжүүлэх тухай шийдвэрийг баталсны дараа дунд сургууль төгсөгчдийн нас энэ оноос эхлэн өөрчлөлт гарна. Уг хуулийн төсөл нь БНАСАУ-ын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн нас, сонгуулийн насанд засвар өөрчлөлт оруулсан бөгөөд сурагч, өсвөр насныхан боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх эрхийг хуулиар баталгаажуулсан гэжээ. 

Түүнчлэн хурлаар "БНАСАУ-ын хөнгөн үйлдвэрийн тухай хууль ", "БНАСАУ-ын гадаадад зориулсан эдийн засгийн хууль" -ийг баталсан байна.