Ли Чян, Шариф Шахбаз нар Гвадарын олон улсын нисэх онгоцны буудлын барилга дууссаны ёслолд оролцов
2024-10-15 09:40:35
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар аравдугаар сарын 14-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Пакистаны ерөнхий сайд Шариф Шахбаз нар Пакистаны ерөнхий сайдын ордонд Гвадарын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын барилга дууссаны ёслолд оролцов.

Ли Чян хэлэхдээ, Гвадарын олон улсын шинэ нисэх онгоцны буудал нь Гвадар боомтыг бүс нутгийн дэд бүтцийн холболтын чухал байгууламж болгох, мөн Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын цаашдын хөгжлийн чухал бэлэг тэмдэг болж байна. Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг эхлүүлснээс хойш, хоёр талын хамтын хүчин чармайлтаар, баялаг үр дүнд хүрч, Пакистаны эдийн засаг, нийгмийн хөгжил, бүс нутгийн интеграцийн үйл явцыг ахиулахад нааштай үүрэг гүйцэтгэсэн. Хятад улс Пакистантай үргэлжлэн хүчин зүтгэж, харилцан зөвшилцөж, хамтаар байгуулж, хамтдаа хуваалцсан, нээлттэй, ногоон, өндөр стандарт бүхий, ард иргэдийн амьжиргаанд тус дөхөм үзүүлэх зарчмыг баримталж, Хятад, Пакистаны эдийн засгийн коридорыг цаашид өндөр түвшинд байгуулж, "Бүс ба Зам"-ын үлгэр жишээ төсөл болгоход бэлэн байна. 

Шариф Шахбаз хэлэхдээ, Гвадарын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын барилга дуусгаснаар Гвадар боомтын зангилаа хүчин чадлыг бүрэн нээж, Пакистанд урьд өмнө байгаагүй хөгжлийн боломжуудыг авчрах болно. Хятад Пакистаны эдийн засгийн коридорын "шинэчилсэн хувилбар"-ын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Пакистан, Хятадын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг ахиулж, илүү их үр дүнд хүрэхийн тулд Хятад улстай хамтран ажиллахад Пакистан бэлэн байна.