Орон нутгийн цагаар 17-нд Украины Ерөнхийлөгч Зеленский хэлэхдээ, хэрэв холбоотнууд миний санал болгож буй "ялалтын төлөвлөгөө"-г зөвшөөрөхгүй бол, Украин тэмцлээ үргэлжлүүлж, хоёр дахь "энхийн дээд хэмжээний уулзалт"-ыг хуралдуулахаар бэлтгэнэ гэжээ.
Украины Ерөнхийлөгч Зеленский 16-ны өдөр Украины Дээд Рада (парламент) дээр үг хэлэхдээ, Украины дэвшүүлсэн "ялалтын төлөвлөгөө" гэгчийг дэлгэрэнгүй тайлбарлав. Үүний хариуд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков 16-ны өдөр хэлэхдээ, "ялалтын төлөвлөгөө" гэгч нь дэмий хоосон болно гэдгийг Украин ойлгох ёстой гэжээ.