Хэ Лифэн төвийн төлөөлөгчдийн багийг даргалан Цаохү төслийн бүсэд ажиллав
2024-10-10 09:23:44
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, төвийн төлөөлөгчдийн багийн дарга Хэ Лифэн 9-нд төвийн төлөөлөгчдийг даргалан Шиньжяны үйлдвэрлэл, барилгын корпусын Цаохү төслийн бүсэд ирж мэндчилгээ хүргэж, судалгаа хийв.

Дээд боловсролын гол төслүүдийн барилгын талбайд төвийн төлөөлөгчид төслийн ерөнхий төлөвлөгөө, үе шаттай зорилтууд болон барилгын ажлын явцтай дэлгэрэнгүй танилцав. Хэ Лифэн хэлэхдээ, төслийн төлөвлөгөөний шаардлагын дагуу чанарыг нэн тэргүүнд тавьж, цогц барилга байгуулалтыг чанартай, өндөр үр бүтээмжтэйгээр биелүүлэх хэрэгтэй. Шиньжяны аж үйлдвэрийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн чиг хандлагад тулгуурлан, өрсөлдөх чадвар бүхий давуулаг мэргэжил, шилдэг мэргэжлийг нямбай сайтар төлөвшүүлж, аж үйлдвэр, эрдэм шинжилгээ, судалгааны нэгдмэл хөгжлийн хэв маягийг бий болгож, Шинжяны эдийн засаг, нийгмийн хөгжилд нэн шаардлагатай байгаа өндөр чанартай мэргэжлийн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх хэрэгтэй гэв.

Төвийн төлөөлөгчид Цаохүгийн эдийн засаг, технологийн хөгжлийн бүсэд бүтээн байгуулалтын бүсийн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа, ажлын байр бий болгох, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих зэрэг талаар судалжээ. Хэ Лифэн хэлэхдээ, холбогдох байгууллагууд аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, иж бүрэн хүчин чадлаа бэхжүүлж, дотоод гадаадын зах зээлийг идэвхтэй өргөжүүлж, хөрөнгө оруулалтын сайн орчин, инновацийн экологийг бүрдүүлэн, Шиньжяны өмнөд нутгийн эдийн засаг, нийгмийн өндөр чанартай хөгжилд сайтар үйлчилж, Хятадын үндэстнүүдийн нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг урагш ахиулах ёстой гэж тэмдэглэжээ.