XIV сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лэжи 11 дүгээр сарын 6-ны үдээс хойш Бээжин дэх Ардын их хурлын ордонд Байнгын хорооны дарга нарын 33 дахь удаагийн хуралдааныг даргалан хуралдуулжээ.
Хурлаар "Сурахын өмнөх насны боловсролын тухай хууль"-ийн төслийн засвар оруулсан хувилбар, "Түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах тухай хууль"-ийн засвар өөрчлөлт оруулсан төсөл, "Уул уурхай, ашигт малтмалын нөөцийн тухай хууль"-ийн засвар өөрчлөлт оруулсан төсөл, "Эрчим хүчний тухай хуувь"-ийн засвар өөрчлөлт оруулсан төсөл, "Мөнгө угаахын эсрэг хууль"-ийн засвар өөрчлөлт оруулсан төсөл, "Шат бүрийн ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны хяналт удирдлагын тухай хууль"-ийн шинэчлэн найруулсан төсөл, "Төрийн зөвлөл бизнесийн орчны инновацын туршиц хотуудад хэмжилтийн хуулийг түр зохицуулах хугацааг сунгах тухай шийдвэрийн төсөл" зэргийг хянан хэлэлцэж, төсөл шийдвэрүүдийг БХАТИХ-ын Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.