Түүхий эдийн үнийн индексийг нийтлэв
2024-11-05 10:51:21
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Ложистик, Худалдан авалтын Холбоо 5-ны өдөр Хятадын түүхий эдийн үнийн 10-р сарын индексийг нийтэлсэн байна.

Хятадын түүхий эдийн үнийн индекс 10-р сард 113.4 нэгж болж, өмнөх сарынхаас 3 хувиар өссөн байна. Хар төмөрлөг, өнгөт металл, ашигт малтмал, химийн бодис, эрчим хүчний үнийн индекс ерөнхийдөө өссөн нь өнөөгийн эдийн засгийн үйл ажиллагаанд ихээхэн эерэг өөрчлөлт гарч, зах зээлийн эрэлт хэрэгцээ сайжирч, эрч нэмэгдсэнийг харуулж байна.

Хятадын Ложистик, Худалдан авалтын Холбооны хяналтад байгаа 50 нэр төрлийн барааны дотроос 10 дугаар сард 35 нэр төрлийн барааны үнэ өмнөх сарынхаас өссөн байна. Хамгийн их үнийн өсөлттэй гурван нэр төрөл бол коксжих нүүрс, хүйтэн цувисан ороомог, халуун цувисан ороомог юм. Тоо хэмжээг нэмэгдүүлэх үндэсний бодлогын багцыг дараалан хэрэгжүүлж эхэлснээр зах зээлийн хүлээлт мэдэгдэхүйц нэмэгдэж, гангийн үйлдвэрлэлийн компаниудын захиалга нэмэгдэж, дотоодын гангийн үнэ огцом өссөн байна. Хүйтэн ороомгийн үнэ өмнөх сарынхаас 13.3 хувь, халуун ороомгийн үнэ 12.4 хувиар тус тус өсчээ.