AI нь хүнээс илүү "Ухаалаг" болох уу
2024-10-19 18:14:10
Share
Share this with Close
youtube WeChat

Тюринг шагналын эзэн Лесли Валиант саяхан Хятадын Төв Радио Телевизийн “Лийдрүүдийн ярилцлага” сувгийн сэтгүүлчид тусгай ярилцлага өгөв.

Тэрээр ярилцлагадаа, Хятад улс эрдэм шинжилгээ судалгааны талаар маш их сонирхолтой байгаа нь давуу тал гэсэн бөгөөд тус салбарт шилдэг амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ. 

Тэрээр хэлэхдээ, шинжлэх ухааны судалгааны гол нь гуйвшгүй хичээл зүтгэлд байдаг тул өөрийнхөө хамгаас илүү сонирхдог зүйлээ хийх ёстой гэжээ. 

AI нь хэт давамгай чадвар биш, хүн төрөлхтөн дэлхийн эзэн хэвээр байх ёстой. Хэрэв та хиймэл оюун ухааны талаар тодорхой ойлголттой юм бол AI нь тийм ч нууцлаг зүйл биш гэдгийг мэдэх боломжтой гэж тэрээр хэлэв. 

Хиймэл оюун ухааны технологийн хөгжлийн талаар хүмүүс түгшиж, хэзээ нэг өдөр хүн төрөлхтнөөс илүү “ухаалаг” болох магадлалтай гэж буйд чиглүүлэн Лесли Валиант хэлэхдээ, хүний тархи боловсрол хүртэх гайхалтай чадвартай тул хүн төрөлхтөн хэзээд бусдаас ялгагддаг. Энэ өвөрмөц чадвараас шалтгаалж, хүн төрөлхтөн амжилтад хүрч, соёл иргэншлийн суурь хэвээр байх болно гэжээ.