Орос Украин байлдааны тайлангаа шинэтгэв
2024-11-02 14:57:01
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын арми Донецк муж дахь олон сууринг хяналтдаа авсан гэж ОХУ-ын Батлан хамгаалахын яам 11-р сарын 1-нд мэдэгдэв. Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт Оросын арми Украины цэргийн аж үйлдвэрийн цогцолборын компаниуд, цэргийн нисэх онгоцны буудал зэрэг байгууламж руу дайралт хийснээр Украины арми олон тооны цэргийн албан хаагч, зэвсэг техникээ алдсан байна.

Украины ЗХЖШ өнөөдөр байлдааны тайлан нийтэлж, өнгөрсөн 24 цагт Украины арми Оросын цэргийн албан хаагчид, техник хэрэгсэл төвлөрсөн бүс нутаг руу довтолж, Оросын танк, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах пуужингийн систем болон бусад зэвсэг техникийг устгажээ. Украины арми Купянск, Покровск болон бусад чиглэлд Оросын довтолгоог няцаасан байна. Үүнээс гадна Украины арми Курск мужид үйл ажиллагаа явуулсаар байна.