2024 оны эхний найман сарын байдлаар Хятадын олон улсын төлбөрийн тэнцлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдааны импорт, экспортын нийт хэмжээ 4.18 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4 хувиар өсжээ. Үүнд, бараа бүтээгдэхүүний худалдааны экспорт 2069.3 тэрбум юань, импорт 1496.8 тэрбум юаньд хүрсэн бөгөөд 572.4 тэрбум юанийн эерэг ашигтай гарсан нь сүүлийн 10 жилийн хамгийн сайн үзүүлэлт болжээ.
Үйлчилгээний худалдааны хувьд экспорт 230.8 тэрбум юань, импорт 383 тэрбум юаньд хүрч, нийт 152.2 тэрбум юанийн алдагдалтай гарсан байна. Үйлчилгээний худалдааны гол салбаруудыг авч үзвэл, аялал жуулчлалын үйлчилгээний импорт, экспортын хэмжээ 193 тэрбум юань, тээврийн үйлчилгээнийх 182.2 тэрбум юань, худалдааны бусад үйлчилгээнийх 94.9 тэрбум юаньд тус тус хүрчээ. Мөн харилцаа холбоо, компьютер болон мэдээллийн үйлчилгээний импорт, экспортын хэмжээ 60.1 тэрбум юаньд хүрчээ.
2024 оны эхний найман сарын үйлчилгээний худалдааны импорт, экспортын хэмжээг ам.доллароор тооцоход, экспорт 322.4 тэрбум ам.доллар, импорт 263.5 тэрбум ам.долларт хүрч, эерэг ашиг 58.9 тэрбум ам.долларт хүрсэн байна.