АНУ Израильд пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах "THAAD" систем хангах бөгөөд Америкийн холбогдох цэргийн албан хаагчдыг илгээж, Израилийн агаарын довтолгооноос хамгаалах чадавхыг сайжруулахад тусална гэдгээ АНУ-ын Батлан хамгаалах яам өчигдөр буюу 13-нд мэдэгджээ.
АНУ-ын Батлан хамгаалахын яамны хэвлэлийн төлөөлөгч Патрик Райдер мөн өдөр хийсэн мэдэгдэлдээ, Иран улс дөрөвдүгээр сарын 13 болон аравдугаар сарын 1-нд Израилийн эсрэг хоёр удаа пуужингийн дайралт хийсний нөхцөл байдалд, Израильд агаарын довтолгооноос хамгаалах чадавхыг сайжруулахад туслах зорилгоор дээр дурдсан шийдвэрийг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Ерөнхийлөгч Ж.Байдены зааварчилгааны дагуу гаргасан юм. Энэ нь сүүлийн хэдэн сард Ойрхи Дорнодод АНУ цэргийн хүчний байршуулалтад зохицуулалт хийж буй нэг хэсэг юм гэжээ.
АНУ Ойрхи Дорнодод “THAAD” системийг байршуулж байгаа анхны тохиолдол биш гэж мэдэгдэлд дурджээ. Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Палестины Исламын Эсэргүүцлийн Хөдөлгөөн ХАМАС Израиль руу дайрсны дараа Ж. Байден АНУ-ын цэрэг армид “THAAD” системийг Ойрхи Дорнодод байрлуулахыг үүрэг болгосон. 2019 онд АНУ мөн Израильд “THAAD” системийг нийлүүлж байсан юм.