Хятад улс Украины хямралын асуудлаар бодитой, шударга байр суурь баримталдаг
2024-11-18 16:37:56
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 18-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурал хуралдуулав. Хятад Оросын хамтын ажиллагаатай холбоотой асуудлаар сэтгүүлч асуулт асуув. Үүнтэй холбогдуулан Линь Жянь хэлэхдээ, Хятад улс үүнтэй төстэй асуудалд олон удаа хариу өгсөн. Хятад улс Украины хямралын асуудлаар бодитой, шударга байр суурийг баримталж, энх тайван, яриа хэлэлцээг идэвхтэй дэмжсээр ирсэн гэдгийг энд дахин хэлмээр байна. Энэ нь зарим улс орнуудтай харьцуулбал давхар стандарт баримталж, Украины хямралд гал дээр тос нэмдэг жишигтэй эрс ялгаатай юм гэжээ. 

Линь Жянь хэлэхдээ, Хятад улс цэргийн бүтээгдэхүүн экспортлохдоо ухаалаг, хариуцлагатай хандсаар ирсэн. Сөргөлдөгч талуудын аль нэг талд зэвсэг хангаагүй бөгөөд хууль, журмын дагуу цэргийн болон давхар зориулалттай нисгэгчгүй онгоцнуудад үргэлж хатуу хяналт тавьж байна. Холбогдох улс орон болон иргэд ямар ч бодит үндэслэлгүйгээр Хятадыг гүтгэн доромжлох, муулахгүй байхыг шаардаж байна гэжээ.