Өвөр Монгол намрын аялалын 20 маршрут гаргажээ
2024-09-30 10:07:39
Share
Share this with Close
youtube WeChat

Сэтгүүлч ӨМӨЗО-ны Соёл, аялал жуулчлалын газраас мэдээлснээр, аялал жуулчлалын алтан намрын улирлыг угтан авахын тулд Өвөр Монгол зургаан том сэдэв, аялал жуулчлалын 20 маршрут гаргахаар болж, мөн Үндэсний их баярын амралтын өдрүүдэд соёлын аялал жуулчлалын 130 гол арга хэмжээг зохион байгуулж, аялал жуулчлалын бүтээгдэхүүний хангамжийг улам баяжуулах юм байна.

Өндөр чанартай аялал жуулчлалын 20 маршрутыг "Тал нутгийн аялал", "Ойн аялал", "Хувийн машинаар аялах", "Хувьсгалын улаан аялал", "Соёлын биет бус өвийн аялал", "Хил дамнасан аялал" гэсэн зургаан том сэдвийн хүрээнд гаргажээ. Эдгээрээс "Тал нутгийн аялал" нь Хөлөнбуйр нутгийн намрын үзэсгэлэнт газруудыг үзэх аялал, Хорчин зан заншлийг мэдрэх элсэн цөлийн аялал, Хэтаогийн газар тариалангийн соёлыг мэдрэх хилийн аялал гэсэн гурван чиглэлтэй ажээ.

"Хувийн машинаар аялах"-ын хувьд, Алтан намрын Хөххотын зуслангийн аялал, Эрээнхот дахь Хятад-Монголын хилийн боомтын аялал, Шилин голын алтан намрын тал нутгийн аялал, "Бээжин-Монголын хамтын ажиллагаа·Эртний замуудаар хайн аялахуй" хэмээх Бээжингийн хойд тал нутгийн аялал зэрэг нийтдээ 4 маршрут багтаж байна. Ингээд жуулчдыг тал нутгийн намрын өнгөнд согтууруулж, үзэсгэлэнт сайхан байгалийг мэдрүүлэх юм байна.