Даниел Франциско Чапод баяр хүргэв
2024-10-26 17:55:34
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 26-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бүгд Найрамдах Мозамбик Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Даниел Франциско Чапод баяр хүргэн цахилгаан илгээжээ.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, Хятад болон Мозамбик хоёр улс уламжлалт найрсаг харилцаатай орнууд юм. Сүүлийн жилүүдэд хоёр улсын улс төрийн харилцан итгэлцэл улам бүр гүнзгийрч, бодит хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, гол чухал ашиг сонирхол болон асуудлуудад харилцан тууштай дэмжлэг үзүүлсээр байна. Би Хятад-Мозамбикийн харилцааны хөгжилд өндөр ач холбогдол өгч,  эрхэм ерөнхийлөгчтэй хамтран Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, уламжлалт найрамдлыг дэмжиж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гарган, хоёр ард түмэнд илүү их ашиг тус авчрахад бэлэн байна гэжээ.