Ираны Гадаад харилцааны сайд Аббас Аракчи Сирийн нийслэл Дамаскт хүрсэн талаар Ираны Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
Аббас Аракчи 4-ний өдөр Ливаны нийслэл Бейрутад хүрсэн бөгөөд Ливаны парламентын дарга Наби Бейлитэй уулзаж хэлэлцээ хийсэн байна. Хэлэлцээний үеэр Аракчи хэлэхдээ, Израилийн гэмт хэргийн үйлдэлд Ливан цохилт өгөхийг Иран дэмжиж байгаа бөгөөд үүнтэй холбоотой Ливаны хүчин чармайлтыг сайшааж байна гэжээ.