10-р сарын 7-нд, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 -р чуулганаас “НҮБ-ын томоохон бага хурлын үр дүнг хэрэгжүүлэх, НҮБ-ын тогтолцоог бэхжүүлэн, шинэчлэх нь” сэдэвт хурал хуралдууллаа. Энэ үеэр БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Фү Цүн илтгэл тавьж хэлэхдээ, Хятад улс олон талт үзлийг тууштай баримтлагч бөгөөд НҮБ-ын үүрэг зорилгыг тууштай сахин хамгаалагч юм. Хятад улс талуудтай хамтдаа НҮБ-ын ажлыг дэмжиж, "Ирээдүйн гэрээ"-ний улс төрийн амлалтыг бодит болгон, хамтдаа хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулцгаая гэжээ.
Фү Цүн хэлэхдээ, саяхан болсон НҮБ-ын Ирээдүйн дээд хэмжээний уулзалтаар “Ирээдүйн гэрээ”-ыг баталж, эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэн, дэлхийн засаглалыг улам төгөлдөржүүлэхэд тодхон улс төрийн дохио өгч, дэлхийн чанартай сорилтын эсрэг ажиллахад тодорхой чиглэл заасан юм. Хятад улсын зүгээс хөгжиж буй орнууд “Ирээдүйн гэрээ”-ыг хэрэгжүүлэхээр боломж болгон хөгжлийн тусламж, уур амьсгал, банк санхүүжилт зэрэг түүхэн хариуцлагаа үүрэглэж, хөгжиж буй орнуудын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд бодит ажиллагаа, хөрөнгө мөнгө оруулах ёстой гэжээ.
Тэрээр мөн, Аюулгүйн зөвлөл зөв чиглэлээр зүй зохиосой өөрчлөлт шинэчлэлт хийх нь зүйтэй. Африкийн орнууд зэрэг өгрөн олон хөгжиж буй орнуудын байр суурийг дээшлүүлж, бие даасан дипломат бодлого хэрэгжүүлж буй илүү олон жижиг, дунд орнуудыг Аюулгүйн зөвлөлийн шийдвэр батлах үйл явцад оролцуулах ёстой. Харин Аюулгүйн зөвлөлийг том гүрний өмнөөс үг хэлдэг групп, геополитикийн сөргөлдөөн, бүлэглэлийн улс төрийн талбар болгож болохгүй юм. “Ирээдүйн гэрээ”-ыг цаашид тууштай хэрэгжүүлэхэд талуудын оролцоо шаардагдах учраас НҮБ-ын далбаа дор эв нэгтэй хамтран ажиллах нь зүйтэй. Нөхцөл байдал улам ээдрээ будлиантай, сорилт бэрхшээл их үед улам илүү НҮБ-ын эрх мэдлийг хамгаалж, НҮБ-ын гол чухал үүргийг бадруулах ёстой гэжээ.