Орон нутгийн цагаар 21-ний өдөр БНАСАУ-ын Пёньян хотноо "Үндэсний батлан хамгаалахын хөгжил-2024" зэвсэг, техникийн үзэсгэлэн нээгдэж, Солонгосын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун нээлтийн ёслолд оролцож илтгэл тавилаа.
Ким Жон Ун хэлэхдээ, 2024 онд АНУ болон түүний холбоотон орнуудын хэр хэмжээнээс давсан сөргөлдөөнд, БНАСАУ хүчтэй, хатуу арга хэмжээ авч, үндэсний батлан хамгаалах салбар чухал үр дүнд хүрсэн гэжээ.
Ким Жон Ун хэлсэн үгэндээ, Солонгосын хойгт урьд өмнө ерөөс ийм аюултай, хурц сөргөлдөөн гарч байгаагүй. Энэ нь сүйрлийн шинжтэй цөмийн дайн дэгдэх шинж тэмдэг юм. Гэвч өнөөдрийн Солонгосын хойгийн хэт туйлширсан нөхцөл байдал нь өрсөлдөгчөөс үл хамааралтай болж байна. БНАСАУ, АНУ-тай зөвшилцөж, чадах бүхнээ хийхээр зүтгэсэн ч АНУ хүчтэй хүчирхэг байр суурь баримталж, БНАСАУ руу түрэмгийлэх, дайсагнах бодлого баримталсаар байна. БНАСАУ-ын бүрэн эрхэд халдсан цагт бид улс орныхоо аюулгүй байдлын орчны шаардлагын дагуу, олон төрлийн зэвсэг, техник хэрэгслийг шинэчилж, боловсронгуй болгох ажлыг үргэлжлүүлэн ахиулж, улс орон, ард түмний цэрэг армид учруулж буй аюулгүй байдлыг арилгах болно. БНАСАУ-ын нам, засгийн газар, цэргийн өндөр технологи, хүчирхэг цэргийн хүчийг цаашид хөгжүүлж, улс орноо хамгаалах батлан хамгаалахын үйлст ашиглах болно гэжээ.