Есдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар, Хятадын төмөр замын ашиглалтын миль 160 мянган км-ээс давсан бол үүнд 46 мянга гаруй км нь хурдны галт тэрэгний зам юм. 75 жилийн өмнө Хятадад ердөө 21 мянган км энгийн төмөр замтай байсан. Өнөөдөр хурдны галт тэрэгний сүлжээ тасралтгүй өргөжин тэлэхийн хэрээр, улам олон хүн хурдны галт тэрэгний тав тухтай аяллын үйлчилгээг хуваалцах болжээ. Өнгөрсөнд хонууд өнжүүдээр хол замын аян хөөж зорьсон газартаа хүрдэг байсан бол одоо энэ замыг хоёр, гуравхан цаг давхиад хүрэх болсон. Энэ нь Хятадын төмөр зам хүмүүсийн зорчих арга барилыг өөрчилсөн төдийгүй Хятадын орчин үеийн шинэчлэлийн үйл явцын чухал бэлэг тэмдэг болж байна.