Хятад-Перу, Хятад-Латин Америкийн бодит хамтын ажиллагааг сайжруулна
2024-11-16 02:00:26
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 11-р сарын 14-ний үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Лима дахь Ерөнхийлөгчийн ордонд Перугийн ерөнхийлөгч Боруартетай хэлэлцээ хийв.

Ши Жиньпин хэлэхдээ, 53 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад Перу хоёр орны харилцаа тогтвортой хөгжсөөр байна. Ялангуяа 2016 онд миний бие Перу улсад анх удаа төрийн айлчлал хийснээс хойш хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад Перугийн хоёр талын худалдааны хэмжээ 1.6 дахин нэмэгдэж, Перу дахь Хятадын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын хэмжээ хоёр дахин нэмэгдэж, Хятад Перугийн чөлөөт худалдааны хэлэлцээр шинэчлэгдсэн нь хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжөө өгсөн юм. Хоёр тал Хятад Перугийн хамтын ажиллагааны амжилттай туршлагыг дүгнэж, дээд түвшний бодлогыг улам боловсронгуй болгож, худалдаа хөрөнгө оруулалтын "хоёр дугуйт хөтлөгч"-ийг бэхжүүлж, уламжлалт аж үйлдвэр болон шинээр гарч ирж буй аж үйлдвэрийн "хоёр жигүүр"-ийг ахиулж, аж үйлдвэрийн гинжин хэлхээний "хоёр гинжин интеграцчилал"-ыг ахиулах, Хятад-Перу, Хятад-Латин Америкийн бодит хамтын ажиллагааг сайжруулах ёстой. Хятад улс Перутай уламжлалт найрсаг харилцаагаа эрхэмлэн дээдэлж, хоёр талын хамтын ажиллагааны хэтийн төлөвийг өөдрөгөөр харж, Хятад Перугийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй шинэ шатанд гаргаж, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгөхөд бэлэн байна гэжээ.