Аравдугаар сарын 22-нд Хятад улсын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины урилгаар БРИКС-ийн орнуудын 16 дахь дээд хэмжээний уулзалтад оролцохоор тусгай онгоцоор Казань хотод хүрэлцэн очлоо.
Айлчлалын үеэр, Ши Жиньпин даргыг ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны тамгын газрын дарга Цай Чи, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И нар дагалдан явжээ.