Орон нутгийн цагаар 24-нд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Катарын нийслэл Дохад хүрэлцэн очиж, Катарын Эмир (Төрийн тэргүүн) Тамим Бин Хамад Аль Тани, ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мохаммед бин Абдулрахман Аль Тани нартай хэлэлцээ хийж, гол нь Газын зурвас болон Ливаны нөхцөл байдлын талаар ярилцжээ.
Энтони Блинкен Ойрх Дорнодод хийсэн энэ удаагийн айлчлалаа энэ сарын 22-нд эхлүүлж, урьд хожид Израиль, Саудын Арабт айлчилсан. Өнгөрсөн оны 10 дугаар сарын 7-нд Палестин, Израилийн хооронд мөргөлдөөн дэгдсэнээс хойш Энтони Блинкений Ойрх Дорнодод 11 дэх удаагаа айлчилж байгаа юм. Өмнөх арван удаагийн айлчлалд Энтони Блинкен ямар ч бодит үр дүнд хүрээгүй "гар хоосон буцжээ".