Хятадын уламжлалт Чүн Ян баяр буюу Ахмадуудын баяр болох гэж байгааг тохиолдуулан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин “ахмадуудын аян”-ны сайн дурын ахмад насны төлөөлөлүүдэд хариу захидал илгээн, тэднийг халуун дотноор зоригжуулж, түүнчлэн бүх Хятадын ахмадуудад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, ахмадууд нам төрийн нандин өв хөрөнгө. Та бүхэн эрүүл сэтгэл санаа, урагш давших зориг санааг баримталж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулахад хүчээ өргөхийг хүсэж байна. Шат бүрийн намын хороо, захиргаа ахмадуудын ажлыг чухалчлан үзэж, тэдний өмнө тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг шийдэж, ахмадуудад зориулан хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээгээ улам боловсронгуй болгож, таатай нийгмийн орчныг бүрдүүлж, өтлөө насны амьжиргааг нь баталгаажуулж, эрх ашгийг нь сайтар хамгаалах ёстой гэжээ.
“Ахмадуудын аян” нь Хятадын ахмад настнуудын зөвлөлөөс 2003 онд санаачилсан ахмад настнуудын сайн дурын үйлчилгээний үйл ажиллагаа байж, салбар салбарын ахмад мэргэжилтэн, профессоруудыг зохион байгуулж хөгжлөөр тааруухан газар дэмжлэг үзүүлдэг юм. Өнөөгийн байдлаар уг аянд нэгдсэн сайн дурынхан давхацсан тоогоор 7 сая гаруйд хүрч, 4000 гаруй төслийг зохион явуулсан байна. Сүүлийн өдрүүдэд уг аянд нэгдсэн ахмадууд Ши Жиньпин даргад захидал бичиж, хийж буй ажлынхаа тухай танилцуулж, Хятадын орчин үеийн шинэчлэлийг ахиулахад үргэлжлэн хүчээ өргөхөө илэрхийлжээ.