2024 оны Бээжингийн Чаоян олон улсын гэрэл чийдэнгийн наадам эрчимтэй үргэлжилж, шөнийн цагаар Бээжин хотоор зугаалах шинэ хэлбэр болж байна.
"Гэрэл чийдэнгийн наадам"-ыг зохион байгуулагч тал мөн Бээжингийн Чаоян дүүрэгт автобусаар тойрон аялах маршрутыг туршилтын журмаар ажиллуулж байна. Энэ нь зорчигчид автобусанд сууж, Бээжин хотоор тойрон аялах төдийгүй автобусан дээр хооллож, шөнийн үзэмжтэй танилцах боломжтой болжээ. Шөнийн үзэмж сонирхох аяллын автобус нь дээр доор хоёр давхартай, нийт 40 км газрыг ойролцоогоор 2 цаг гаруй аялна. Зам дагуу Олимпын төв цэнгэлдэх хүрээлэн, Лянма голын соёл, эдийн засгийн бүс зэрэг газруудаар дайран өнгөрч, жуулчдад тав тухтай орчинд Бээжингийн шөнийн үзэмж, хотын ахуй байдалтай танилцах боломжийг олгожээ.