Нетаньяху: Ираны цөмийн болон газрын тос олборлох байгууламжид халдахгүй гэв
2024-10-15 15:51:28
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн "Вашингтон пост" сонин 14-ний өдөр холбогдох албаны хүний үгээс иш татан мэдээлснээр, Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байденд хандан Израиль хариу цохилт өгөх явцад Ираны цөмийн болон газрын тос олборлох байгууламж руу халдахгүй гэдгээ мэдэгдсэн байна. 

11-р сарын 5-нд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах өдрөөс өмнө Израиль Ираны эсрэг цуврал хариу арга хэмжээ авна, тодорхой цагийн хуваарь гараагүй хэдий ч Израйль "АНУ-ын сонгуульд улс төрийн хөндлөнгийн оролцоо” хийж байна гэсэн ойлголтыг гадаад ертөнцөд өгөхөөс зайлсхийх болно гэж нэрээ нууцалсан албаны хүн хэллээ. Израиль хариу арга хэмжээ авахаас татгалзаад байх юм бол Иранд "сул дорой"-гоо харуулсан явдал болно гэж уг албаны хүн хэллээ.

Мэдээлэл мөн Израилийн Ерөнхий сайдын тамгын газрын гаргасан мэдэгдлээс иш татаж тэмдэглэхдээ, Израиль Ираны эсрэг ямар хариу арга хэмжээ авах талаар АНУ-ын саналыг сонсох боловч эцсийн бүлэгт өөрийн үндэсний ашиг сонирхолд тулгуурлан шийдвэр гаргах болно гэжээ.