Хятадын Валютын удирдлагын үндэсний газрын статистик мэдээллээр, 2024 оны 8-р сард Хятадын гадаад валютын зах зээл нийт 26.94 их наяд юанийн (3.78 их наяд ам.доллар) арилжаа хийсэн байна. Үүнээс, банк ба хэрэглэгчийн зах зээлд 3.40 их наяд юанийн (0.48 их наяд ам.доллар), банк хооронд 23.54 их наяд юанийн (3.30 их наяд ам.доллар) арилжаа хийгджээ. Түүнчлэн шууд арилжааны зах зээлд нийт 9.88 их наяд юанийн (1.39 их наяд ам.доллар), дериватив бүтээгдэхүүний зах зээлд нийт 17.06 их наяд юанийн (2.39 их наяд ам.доллар) арилжаа явагджээ.
2024 оны 1-ээ 8-р сард Хятадын гадаад валютын зах зээлд нийт 190.33 их наяд юанийн (26.76 их наяд ам.доллар) арилжаа хийгдсэн байна.