"Чю Ши" сэтгүүлд Ши Жиньпиний “Өндөр чанартай, хангалттай ажлын байр бий болгохыг дэмжих” чухал нийтлэл нийтлэгдэнэ
2024-10-31 18:23:49
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 1-нд хэвлэгдэх "Чю Ши" сэтгүүлийн 21-р дугаарт ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, ХКН-ын Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпиний “Өндөр чанартай, хангалттай ажлын байр бий болгохыг дэмжих” чухал нийтлэл хэвлэгдэнэ.

Энэхүү нийтлэлд шинэ эриний өндөр чанартай, хангалттай ажлын байрыг дэмжиж, ард иргэдийг хөгжлийн төвд байлгах үзэл баримтлалыг баримталж, хөдөлмөрчдийн өөрсдийн сонголтоор ажлын байраар хангагдах, зах зээлийн зохицуулалттай хөдөлмөр эрхлэлт, төрийн дэмжлэг болон энтрепренёрийн санаачилгыг дэмжих бодлогыг бүхэлд нь хэрэгжүүлэх ёстой. Ингэснээр хөдөлмөр эрхлэлтийн чанар, тоон өсөлтийг тогтвортой сайжруулж, нийт хөдөлмөрчдийн сэтгэл ханамж, аз жаргал, аюулгүй байдлыг дээшлүүлнэ. Энэ нь Хятад улсын өвөрмөц онцлог бүхий орчин үеийн хөгжил болон үндэстний сэргэн мандалт, хүчирхэг улсын төлөөх үйлсэд бат бөх дэмжлэг үзүүлэх болно гэдгийг онцолжээ. Д.Хүчитбаатар