Орон нутгийн цагаар 11-р сарын 15-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Лимад болсон АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтын үеэр Японы ерөнхий сайд Шигэрү Ишибатай уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ,
олон улсын болон бүс нутгийн одоогийн
байдал эмх замбараагүй, Хятад Японы
харилцаа сайжирч хөгжихийн нэн чухал
үед оршиж байна. Хятад, Япон бол ойрын
хөрш бөгөөд Ази, дэлхийн чухал улс учраас
хоёр орны харилцаа нь хоёр орны
харилцаанаас илүү чухал ач холбогдолтой
юм. Хятад улс Японы талтай хамтран, улс
төрийн дөрвөн баримт бичигт тусгагдсан
зарчим, чиглэлийн дагуу Хятад, Япон бол
"бие биенийхээ хамтын ажиллагааны
түнш бөгөөд харилцан аюул занал
учруулахгүй" гэсэн чухал нийтлэг
ойлголтыг баримтлан, Хятад, Японы
стратегийн харилцан хүртээмжтэй
харилцааг бүх талаар ахиулж, шинэ эриний
шаардлагад нийцсэн, бүтээлч, тогтвортой
Хятад Японы харилцааг бий болгохын
төлөө хичээн зүтгэх ёстой гэжээ.
Ши
Жиньпин хэлэхдээ, Хятадын хөгжил бол
дэлхий дахинд, ялангуяа Япон зэрэг хөрш
орнуудын хувьд боломж юм. Япон нь Хятад
улстай зөв ойлголцож, стратегийн болон
ерөнхий өнцгөөс хоёр орны харилцааны
зөв чиг хандлагыг ойлгож, хоёр талын
тохиролцсон улс төрийн чухал нийтлэг
ойлголтыг тодорхой бодлого, бодит үйл
ажиллагаанд тусгаж, түүхийн асуудалд
зөвөөр хандан, ирээдүй рүү тэмүүлэн,
түүхийн болон Тайваний асуудал зэрэг
томоохон зарчмын асуудлуудыг зүй
зохистой шийдвэрлэн, хоёр орны харилцааны
улс төрийн үндсийг сайтар хамгаалах
ёстой гэжээ.
Шигэрү Ишиба хэлэхдээ, Тайваний асуудлаар 1972 оны Япон-Хятадын хамтарсан мэдэгдлийг баримтлах Японы байр суурь огт өөрчлөгдөөгүй. Япон улс Япон, Хятадын улс төрийн дөрвөн баримт бичигт тогтсон зарчим, нийтлэг ойлголтыг баримталж, энх тайвны хөгжлийн замыг тууштай баримталж, түүхийн асуудалд зөвөөр хандан, ирээдүй рүү тэмүүлэх үзэл баримтлалаар Хятад улстай бүх түвшинд илэн далангүй яриа хэлэлцээ хийж, ойлголцол итгэлцлээ нэмэгдүүлэхэд бэлэн байна гэжээ.
Хоёр тал дээд түвшний хэлхээ холбоогоо хэвээр үргэлжлүүлэн, эдийн засаг, соёл урлаг зэрэг салбарын дээд түвшний яриа хэлэлцээний механизмыг сайн ашиглаж, Японы Фүкүшимагийн цөмийн бохирдсон усыг далайд цутгасан асуудлаар тохиролцсон нийтлэг ойлголтыг аль болох хурдан ажил хэрэг болгохоор тохиролцов.