Хятад улсын дарга Ши Жиньпин "Их 20"-ийн удирдагчдын 19 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Рио-де-Жанейро хотод хүрэлцэн очиж, Бразилд төрийн айлчлал хийх үеэр, орон нутгийн цагаар 11-р сарын 18-нд Хятадын Төв радио телевиз, Их 20-ийн бүлгийн залуучуудын дээд хэмжээний уулзалт, Бразилийн Ерөнхийлөгчийн ордны ерөнхий нарийн бичгийн дарга нарын газар хамтран Рио-де-Жанейро хотноо "Дэлхийн өмнөд бүс"-ийн орнуудын залуучуудад зориулсан хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг эхлүүлжээ. "Дэлхийн өмнөд бүс"-ийн орнуудын хэвлэл мэдээллийнхний хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтран байгуулах санаачилгыг дэлхийн 74 орны 215 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага дэмжиж, идэвхтэй оролцож байна. Хятадын Суртал ухуулгын яамны дэд сайд, Хятадын Төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн, Бразилийн Ерөнхийлөгчийн ордны үндэсний залуучуудын ерөнхий нарийн бичгийн дарга Дос Сантос, Иберо- Америк тивийн олон улсын залуучуудын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Трежо, Бразилийн медиа группын ерөнхийлөгч Карлос Саад, Аргентины Интегра компанийн дарга, America Media Group-ийн үүсгэн байгуулагч Манзано нар нээлтийн ёслолд оролцож үг хэллээ. Шри-Ланкийн Ерөнхий сайд Харини Амарасүрия болон бусад олон улсын нэр хүндтэй улс төрчид, олон улсын байгууллагын тэргүүн нар баярын захидал, видеоор баяр хүргэжээ. Энэхүү арга хэмжээнд Бразил, Аргентин, Мексик зэрэг улс орны улс төр, хэвлэл мэдээлэл, соёл урлаг, спорт, судалгааны байгууллагын эрдэмтэн судлаачид, бизнесийн салбарын төлөөлөл зэрэг 200 орчим хүн оролцов.
Шэнь Хайшюн хэлэхдээ, Ши Жиньпин дарга "Их 20"-ийн бүлгийн удирдагчдын 19 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улс дэлхийн хөгжлийг дэмжих 8 арга хэмжээг зарлаж, дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлж, “Дэлхийн өмнөд”-ийн орнуудын судалгааны төвийг байгуулахыг онцолсон. Мөн Хятад улс, Бразил, Өмнөд Африк, Африкийн холбоотой хамтран “Нээлттэй шинжлэх ухаан технологийн олон улсын хамтын ажиллагааны санаачилга”-ыг санаачилж, шинжлэх ухаан, технологи инновацийн ололт амжилтыг сурталчилж, "Дэлхийн өмнөд бүс"-ийн орнуудад илүү их ашиг тусаа хүртээхийг онцолсон юм. Хөгжлийг дэмжих Хятадын 8 арга хэмжээ нь дийлэнх олон нийтийн хариу тусгалыг хүлээгээд байна. Энэ нь “Дэлхийн өмнөд”-ийн орнууд, дэлхийн аль ч үндэстэн, залуучуудын хувьд хамгийн үнэ цэнэтэй ховор баялаг юм. ХТРТ олон түншүүдтэйгээ хамтран "Дэлхийн өмнөд бүс"-ийн орнуудын залуучуудад зориулсан нүүр тулсан хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг эхлүүлсэн нь "Дэлхийн өмнөд бүс"-ийн орнуудын залуучуудыг хэвлэл мэдээллийн харилцаанд оролцох боломжийг олгож байна гэжээ.