Ши Жиньпин Сингапурын төрийн зөвлөх Ли Сянь Лунтай уулзав
2024-11-26 19:07:07
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны 11 дүгээр сарын 26-ны үдээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжин хотын Дяо Юй Тай төрийн зочид буудалд Сингапур улсын төрийн зөвлөх Ли Сянь Лунтай уулзлаа.

Ши Жиньпин уулзалтын үеэр, энэ оны 5 дугаар сард Сингапурын засгийн газар халаа сэлгээгээ амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, Сингапур улс хөгжил, цэцэглэлтийн эерэг чиг хандлагаа тогтвортой хадгална гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрээр Ли Сянь Лунг "Хятадын ард түмний хуучин, сайн найз" хэмээн онцолж, Хятад-Сингапурын хамтын ажиллагаанд урт хугацааны туршид оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэв.

Ши Жиньпин мөн Ли Сянь Лунгийн өчигдөр Сүжөүгийн аж үйлдвэрийн парк байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд оролцсоныг дурдан, энэ парк хоёр улсын хамтын ажиллагааны тод жишээ, харилцан ашигтай хамтын ажиллагааны бэлгэдэл болсныг тэмдэглэв. Түүнчлэн Сингапур улс Хятадын өөрчлөлт, шинэчлэлийн үйл явцад идэвхтэй оролцож ирснийг онцлон дурдсан юм.

Ли Сянь Лун уулзалтын үеэр Хятадад ирж, дарга Ши Жиньпинтэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр өчигдөр Сүжөүгийн аж үйлдвэрийн парк байгуулагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцохдоо паркийн хөгжил дэвшил, түүнчлэн тус парк Хятадын эдийн засгийн хөгжил, шинэчлэлд чухал үүрэг гүйцэтгэж байгааг лийг бахархалтайгаар харснаа онцолжээ.