10-р сарын 29-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамони руу цахилгаан илгээж, түүний хаан ширээнд суусны 20 жилийн ойд баяр хүргэв.
Ши Жиньпин хэлэхдээ, Нородом Сихамони хаан ширээнд сууснаасаа хойш Камбожийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт, сэргэн мандалт, олон улсын харилцаа зэрэгт чухал хувь нэмэр оруулж, Хятад, Камбожийн уламжлалт найрамдалыг хөгжүүлэхийн төлөө урт хугацаагаар чармайсаар ирэв. Бидний хамтын удирдлаган дор, Хятад Камбожийн хувь заяаны хамтын цогц өндөр чанартай, өндөр түвшний, өндөр стандарт бүхий шинэ эринд орж, "Алмаз зургаан талт" хамтын ажиллагааны бүтэц улам гүнзгийрч, улам бат бөх болж байна, “Үйлдвэрлэлийн хөгжлийн коридор” болон “Загас, будааны коридор”-ын бүтээн байгуулалтад нааштай ахиц гарч, "Хятад, Камбожийн нийгэм соёлын солилцооны жил"-ийг амжилттай зохион байгуулж, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжөө өгсөн юм гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Камбож бол зовлон жаргалаа хуваалцаж, бие биедээ тусалдаг тууштай сайн найзууд юм. Би Хятад Камбожийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, Камбожийн хааны гэр бүлтэй байгуулсан уламжлалт найрсаг харилцаагаа машид эрхэмлэдэг, Нородом Сихамони хаантай хамтдаа хичээн зүтгэж, хоёр орны харилцааны стратегийн удирдамжаа бэхжүүлж, Хятад Камбожийн хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулан баялаг үр дүнд хүрэхэд бэлэн байна гэжээ.