Синьхуа агентлагийн мэдээ: Америкийн сансар судлалын технологийн SpaceX компанийн "Dragon" сансрын хөлөг 28-ны өдөр Америкийн Флорида мужаас хөөрч, Америк, Оросын сансрын нисэгчдийг тээн Олон улсын сансрын станцыг зорьжээ.
NASA-гийн шууд нэвтрүүлгээс харахад, "Драгон" сансрын хөлгийг тээсэн "Фалкон" пуужинг Америкийн зүүн нутгийн цагаар 28-ны өдрийн 13 цаг 17 минутад (Бээжингийн цагаар 29-ний 1 цаг 17 минутад) Флоридагийн Канаверал хошууны сансрын хүчний баазаас хөөргөсөн байна. Дараа нь сансрын хөлөг пуужингаас салж, Олон улсын сансрын станц руу нислэгээ үргэлжлүүлэв. Төлөвлөгөө ёсоор уг хөлөг Америкийн зүүн нутгийн цагаар 29-ний өдрийн 17:30 (Бээжингийн цагаар 30-ны 5:30)-д Олон улсын сансрын станцтай залгалдах болно.
Төлөвлөгөөний дагуу, "Драгон" сансрын хөлөг ирэх оны хоёрдугаар сард эх дэлхийдээ буцаж ирнэ, ирэхдээ энэ удаагийн даалгавар гүйцэтгэсэн хоёр сансрын нисгэгчийг тээхээс гадна, Америкийн Боинг компанийн "Starliner" хөлөг гацаж бүтэлгүйтсэний улмаас сансрын станцад үлдээд буй Америкийн хоёр сансрын нисэгчийг ч авчрах юм байна.